| | USD/MNT 0₮
Улсын хэмжээнд 2019 онд зам тээврийн осолд 819 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 770 хүүхэд гэмтэж, 49 хүүхдийн амь нас хохирсон бол 2020 оны эхний 6 сарын байдлаар зам тээврийн осолд 172 хүүхэд өртөж, осол, хэргийн улмаас 143 хүүхэд гэмтэж, 29 хүүхдийн амь нас хохирсон ба үүнээс 8 сартайгаас 8 хүртэлх насны нийт 12 хүүхэд нийтийн хэрэгцээний авто зам дээр бус замын зэргэлдээх нутаг дэвсгэрт хамаарах гэрийнхээ хашаанд өөрийн эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэх үед мөргөгдөж амь насаа алдсан харамсалтай тоо баримт байна.
Тухайлбал:
Иймд бага насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, ялангуяа эцэг эх, асран хамгаалагчдын зүгээс үр хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах /хашаа, байрны гаднах тоглоомын талбай, хөдөө хээр гэрийнхээ гадаа тоглох үед/, мөн хашаандаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ, зогсоохдоо сонор сэрэмжтэй байх явдал юу юунаас чухал асуудал болоод байна.
Тээврийн цагдаагийн албанаас явган зорчигчдын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээг энэ оны 06 дугаар сараас 07 дугаар сарыг дуустал улсын хэмжээнд зохион байгуулж байгаа ба энэ ажлын хүрээнд давуу эрхтэй явган зорчигч нарт зам тавьж өгөөгүй жолооч нарт шийтгэл оногдуулах ажлыг эрчимжүүлэхийн зэрэгцээ нийслэлд 73 байршилд, орон нутагт хэд хэдэн байршилд явган хүний гарцны үзэгдэлтийг сайжруулж гэрэлтүүлэгтэй болгох ажлыг нийслэл болон орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдтэй хамтран зохион байгуулж байна.
Дээрх арга хэсэгчилсэн зорилтот арга хэмжээний хүрээнд сүүлийн үед хүүхдийн амь нас хохирсон зам тээврийн осол, хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлан ослоос сэргийлэх зорилгоор “БЯЦХАН ЗОРЧИГЧ” зорилтод арга хэмжээг мөн энэ оны 06, 07 дугаар саруудад зохион байгуулах юм байна.