| | USD/MNT 0₮

Эхний 6 сарын байдлаар ГЭРИЙНХЭЭ ХАШААНД АВТОМАШИНД МӨРГҮҮЛЖ 12 ХҮҮХЭД АМИА АЛДАВ

Тээврийн цагдаагийн албанаас сүүлийн үед хүүхдийн амь нас хохирсон зам тээврийн осол, хэрэг гарч байгаа шалтгаан нөхцөлийг судлан ослоос сэргийлэх зорилгоор “БЯЦХАН ЗОРЧИГЧ” зорилтод арга хэмжээг энэ оны 06, 07 дугаар саруудад зохион байгуулна.

Мөн тус албанаас явган зорчигчдын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор “Гарцаараа гарцгаая” хэсэгчилсэн арга хэмжээг  энэ сараас эхлэн 07 дугаар сарыг дуустал 1 сарын хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Уг ажлын хүрээнд гарцаар гарч яваа давуу эрхтэй, явган зорчигч нарт зам тавьж өгөөгүй жолооч нарт шийтгэл оногдуулж байгаа. Мөн нийслэлд 73 байршилд, орон нутагт хэд хэдэн байршилд явган хүний гарцны үзэгдэлтийг сайжруулж гэрэлтүүлэгтэй болгох ажлыг нийслэл болон орон нутгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүдтэй хамтран зохион байгуулж байна. 

Image may contain: text

Манай улсад энэ оны эхний зургаан сарын байдлаар зам, тээврийн осолд 172 хүүхэд өртөж, 143 нь гэмтэн, 29 нь хорвоог орхиод байна.

Найман сартайгаас найм хүртэлх насны 12 хүүхэд авто зам дээр бус, гэрийнхээ хашаанд, өөрийн эцэг эх, асран хамгаалагчдын хайхрамжгүй үйлдлийн улмаас харамсалтайгаар амь насаа алдаад байна. 

Ховд аймаг 2020.02.19 өдрийн 15.45 цаг

Суудлын автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ хоёр настай охиныг дайрч, амийг нь хохироов.

Дорнод аймаг 2020.02.23 өдрийн 12.05 цаг 

Хоёр настай охиныг дайрч аминд нь хүрэв

Дорнод аймаг 2020.02.25 өдрийн 20.00 цаг 

Таван настай хүүг дайрч амийг нь хохироов

Сэлэнгэ аймаг 2020.04.03 өдрийн 13.50 цаг 

Ачааны автомашины жолооч хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ гурван настай хүүг дайрч аминд нь хүрэв

Орхон аймаг 2020.04.27 өдрийн 15.38 цаг 

Суудлын автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ гурван настай хүүг дайрч аминд нь хүрэв

Дорнод аймаг 2020.05.04 өдрийн 17.30 цаг 

Ачааны автомашины жолооч хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ нэг настай хүүг дайрч амийг нь бүрэлгэв

Сүхбаатар аймаг 2020.02.13 өдрийн 13.00 цаг

Суудлын автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ хоёр настай хүүг дайрч аминд нь хүрэв

Дорнод аймаг 2020.05.24 өдрийн 16.50 цаг

Суудлын автомашины жолооч хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ найман сартай хүүг дайрч амийг хохироосон

Төв аймаг 2020.05.27 өдрийн 10.00 цаг

Ачааны автомашины жолооч хашаан дотроо хөдөлгөөн эхлэхдээ найман настай охиныг дайрч аминд нь хүрэв

Дорнод аймаг 2020.05.31 өдрийн 17.00 цаг

Суудлын автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ 11 сартай хүүг дайрч амийг нь хохироосон

Төв аймаг 2020.06.12 өдрийн 15.35 цаг 

Ачааны автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ нэг настай охиныг дайрч амийг нь бүрэлгэв

Хэнтий аймаг 2020.06.15 өдрийн 12.55 цаг 

Суудлын автомашины жолооч хөдөлгөөн эхлэхдээ нэг настай, эмэгтэй хүүхдийг дайрч амийг нь хохироосон үйлдлүүд гарч байгаа нь:

ТАНЫ бага насны хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарал хандуулах,  үр хүүхэддээ тавих хараа хяналтыг сайжруулах, байрны гадаа, гэрийн хашаандаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөн эхлэхдээ, зогсоохдоо үргэлж сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна...

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.