| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Тээврийн дөрвөн жолоочоос халдвар илэрч, 16 хүн эдгэрч дараагийн шатанд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн халдварын тоо 197 байсан бол өнөөдөр дөрвөөр нэмэгдэж байна. Тодруулбал, Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч нараас халдвар илэрчээ.

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 363 хүнд өчигдөр шинэ коронавирусийн шинжилгээ хийхэд 359 хүнээс илрээгүй, харин дөрвөн хүнээс илэрлээ. Вирус илэрсэн дөрвөн хүн нь Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч нар юм. Тэднийг Улаанбаатар хотод өнөөдөр авчирна.

Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн бүх зорчигчоос вирус илрээгүй. Мөн сайн мэдээ байгаа нь 16 хүн эдгэрч, дараагийн шатанд шилжиж байна" гэлээ. 

Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч нараас халдвар илэрчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.