| | USD/MNT 0₮

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгээр 257 иргэн эх орондоо ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц өчигдөр орой 17. 48 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.

Тус нислэгээр 257 иргэн эх орондоо ирлээ. Үүнээс өндөр настан болон асран хамгаалагчтай 40, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 57, жирэмсэн болон асран хамгаалагчтай 4, бага насны хүүхэдтэй болон гэр бүл 68, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 88 хүн байна.

Эдгээр иргэдийг Цэргийн төв эмнэлэг, ХӨСҮТ,  “Зүчи”, “Альфа”, “Дрийм” зочид буудлуудад 21 хоног тусгаарлажээ. Харин өнөөдрөөс эхэлж тэднээс шинжилгээ авч эхлэх юм байна. 

 

Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит тусгай үүргийн онгоц 257 иргэн эх орондоо ирлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.