| | USD/MNT 0₮

Шүүх:Э.Оюунболдын АВАРГА цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хаслаа

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн талаар мэдээлэл хийлээ. 

Тус шүүхийн олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Ж.Амаржаргал "Э.Оюунболдод холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэж, гаргасан нэхэмжлэлийг нь бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо. Өөрөөр хэлбэл, Э.Оюунболд нь хориотой бодис хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзлээ. Тиймээс шүүхээс Аварга цолыг нь хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасч, түүнд унасан бөхчүүдэд чимэг цолыг нь нөхөж олгох нь зүйтэй гэсэн шийдвэрийг гаргалаа. Э.Оюунболдод олгосон аварга цолыг хураах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь хууль нийцнэ гэж үзсэн" гэв. 

Өнөөдрийн шүүх хуралд нэхэмжлэгч Э.Оюунболд өөрийн биеэр оролцох боломжгүй хэмээн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулжээ. Хэргийн тухайд гэвэ Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. 

Э.Оюунболдын АВАРГА цолыг хурааж, барилдах эрхийг нь хоёр жилээр хаслаа
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.