| | USD/MNT 0₮

Шүүх:Аварга Э.Оюунболдын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо

Улсын аварга Э.Оюунболдоос сэргээш илэрсэн тул түүний цолыг хураах шийдвэрийг Үндэсний бөхийн холбооноос гаргасан билээ. Гэвч энэ шийдвэрийг тэрбээр эсэргүүцэж, шүүхэд хандаад жил гаруй хугацаа өнгөрсөн байна.

Түүний нэхэмжлэлтэй, Үндэсний бөхийн холбоог хариуцагчаар татсан шүүх хурал өнөөдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.

Тодруулбал, шүүхээс Э.Оюунболдын аваргын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Энэ талаар 15.00 цагаас мэдээлэл өгөх ажээ.

Өнөөдрийн шүүх хуралд Э.Оюунболд өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргасан ч тэрбээр хүрэлцэн ирээгүй байна. Түүний өмгөөлөгч хавтаст хэргийг түдгэлзүүлж өгөхийг хүссэн ч шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг нь хангаагүй аж.

Шүүхээс Э.Оюунболдын аваргын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.