| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Өчигдөр 316 хүнээс сорьц авахад халдвар илрээгүй, харин хоёр хүн эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар нийтдээ ажиглах байранд 1800 гаруй хүн байна. Тэдний зарим нь 3-5 удаа давтан шинжилгээнд орж хяналтанд байгаа ажээ. Гэртээ хянагдаж байгаа 24 хүн байгаа бол хяналтаас гарч нийгмийн харилцаанд орсон 18 хүн байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар 316 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь халдвар илрээгүй. Мөн тандалтын зорилгоор 26 хүнд хийхэд халдвар илэрсэнгүй.

Алтанбулагийн боомтоор 22 жолооч орж ирсэн халдваргүй. Сэлэнгэд дөрвөн хүн тусгаарлагдсан байсан тэднээс халдвар илрээгүй. 

Өнөөдөр сайн мэдээтэй, хоёр хүн эдгэрч дараагийн шатанд шилжлээ. Нэг сурагч, нэг оюутан эдгэрлээ. Нийт батлагдсан тохиодол 197 бол эмчлэгдсэн нь 110 боллоо.

Мөн халдвартай гурван жирэмсэн эмэгтэй, чихрийн шижинтэй нэг хүн эмчилгээнд байна. Дараагийн тусгай үүргийн онгоцоор ирэх бэлтгэл ажлаа сайн хийж байгаа" гэлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар 316 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь халдвар илрээгүй. Мөн тандалтын зорилгоор 26 хүнд хийхэд халдвар илэрсэнгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.