| | USD/MNT 0₮

Э.Оюунболд шүүх хуралдаа өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргасан ч тэрбээр ирээгүй байна

Улсын аварга Э.Оюунболд нэхэмжлэлтэй шүүх хурал Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд эхэлсэн байна. Энэ удаагийн шүүх хуралд тэрбээр өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргасан ч одоогоор хуралдаа ирээгүй байгаа талаар эх сурвалж хэллээ. 

Үйл явдлыг эргэн сануулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн зүгээс "Баяр Наадмын зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 8-р тогтоол, сэргээшийн маргаан шийдвэрлэсэн Э.Оюунболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэсэн нэхэмжлэлийн шаардлага ирүүлсэн. Энэ шаардлагын дагуу шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах явцад хариуцагч талаас нэр бүхий Э.Оюулболдод унасан найман бөхийн (Аймгийн арслан Н.Мустафа, Улсын начин Б. Цэдэнсодном, Улсын харцага Д. Анар, Улсын арслан Ц.Содномдорж, Улсын аварга Н.Батсуурь) эрх нь зөрчигдсөн учир тэдгээрийг татан оролцуулах мөн Э.Оюунболдын наадмын галд допингийн эсрэг төвөөс допингийн сурталчилгаа хийсэн эсэхийг тогтоож өгөөч" гэсэн хүсэлт ирүүлсэн тухай мэдэгдсэн.

Эдгээр хүсэлтийг нь шүүх байгууллага хянан, хэлэлцээд, актын биелэлтийг хэрэг хянан шийдвэрлэх хугацаа дуустал түр түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, Баяр наадмын зохион байгуулах хорооны тогтоолтой холбоотойгоор гаргасан маргааныг түр хойшлуулсан юм.

Улсын аварга Э.Оюунболд нэхэмжлэлтэй шүүх хурал Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүхэд эхэлсэн байна. Энэ удаагийн шүүх хуралд тэрбээр өөрийн биеэр оролцох хүсэлтээ гаргасан ч одоогоор хуралдаа ирээгүй байгаа талаар эх сурвалж хэллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.