| | USD/MNT 0₮

Тайваньд гацсан Монголчууд “Гэртээ Харъя” нэгдэл үүсгэж УОК-т албан бичгээр хүсэлт хүргүүлжээ

Тайваньд гацсан Монголчууд “Гэртээ Харъя” нэгдэл үүсгэж УОК-т албан бичгээр хүсэлт хүргүүлжээ.

Дэлхий даяар коронавирусийн цар тахал эхлэх үеэр их газрын хятадад ажиллаж амьдарч байсан олон Тайванчууд гэртээ буцсан бөгөөд хүмүүс Тайваныг эрсдэлтэй газрыг нэгээр нэрлэж байв. Гэвч Тайваны засгийн газар цар тахлын эсрэг амжилттай арга хэмжээг авч хяналтаа тогтоогоод байна.

Энэ цар тахлын үед Тайвань улс агаарын хилээ өөрийн иргэдэд огт хаагаагүй бөгөөд олон зуун удаагийн тусгай болон ердийн хуваарьт нислэгээр өөрийн иргэдээ бүрэн эх оронд нь авчирч чаджээ.

Тайваньд нийт халдварын 443 тохиолдол бүртгэгдсэн түүнээс 431 тохиолдол бүрэн идгэрч эмнэлгээс гарсан бөгөөд сүүлийн 2 сар дотооддоо ганц ч шинэ халдварын тохиолдол гараагүй байна. 

Тайваньд 2001 оноос хойш Монгол залуус суралцаж эхэлсэн бөгөөд засгийн газрын албан ёсны мэдээллээр 2019-2020 оны хугацаанд 1614 Монголчууд суралцаж байгаа аж. 

Тайваньд Монгол улсаас суралцдаг оюутан, мэргэжил дээшлүүлэхээр магистр, доктор, нарийн мэргэжил эзэмшихээр суралцаж байгаа суралцагчид гээд олон хүмүүсийн суралцах хугацаа дуусч төгсөөд байна. 

Мөн түр хугацаагаар аялах зорилгоор оны өмнөхөн ирсэн иргэд монгол улсын хил хаагдсантай холбоотой эх орондоо буцаж чадахгүй гацаад сүүлийн 4 сарыг хэцүүхэн байдалтай өнгөрөөж байгаа билээ. 

Эх орондоо буцаж чадахгүй гацсан монгол иргэдэд Тайваны тал 1 сарын виз сунгалт хийж өгсөн бөгөөд түүнээс цааш виз сунгуулах боломжгүй, олон бичиг баримт шаардан удаа дараа асуудлууд үүссээр байна. 

Тайвань нь амьдрах өртөг харьцангуй өндөр боловч Солонгос, Япон зэрэг улсууд шиг ажлын байр элбэг биш учраас санхүүгийн хувьд хүндрэлтэй тулгарч буй хүмүүс ч багагүй байгаа аж.

Тайваниас буцах хүсэлтээ иргэд сүүлийн хэдэн сар тус бүрдээ хүсэлтээ илэрхийлж байсан бол энэ удаад нэгдсэн зохион байгуулалтад орсон байна. Тэд тогтвортой байгаа энэ үед иргэдийнхээ эрүүл мэнд аюулгүй байдал талаасаа эх оронлуугаа татах оновчтой үзэж байгаа аж.

Тайваньд гацсан Монголчууд “Гэртээ Харъя” нэгдэл үүсгэж УОК-т албан бичгээр хүсэлт хүргүүлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.