| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Өнөөдөр нэг иргэн эдгэрч эмнэлгээс гарсан, нийт 109 тохиолдол эдгэрлээ

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн ээлжит мэдээллээр шинэ халдвар нэмж бүртгэгдээгүй байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны зургадугаар сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Зооноз өвчин судлалын лаборатори болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 413 хүнд Covid-19-ийн шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.

Үүнийг задалж хэлбэл, ажиглах байранд буй 16 хүнийн шинжилгээ,  тавдугаар сарын 27-нд Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн 358 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймаг тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор гурван хүнд шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүн, авто тээврийн 22 жолоочийн шинжилгээ хийхэд тус тус коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр нэг хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сургуулийн оюутан, 19 настай, 32 хоног эмчлүүлээд, дараагийн сувилалд шилжиж байна. Нийт батлагдсан тохиолдол 197 байна. Үүнээс эдгэсэн 109 тохиолдол боллоо. Эмчилгээнд 88 хүн байгаагаас 80 хөнгөн, 8 хүн хүндэвтэр байна. Үүнээс нэг хүүхэд, covid-19-ийн халдвартай жирэмсэн гурван хүн байна. Мөн чихрийн шижин өвчтэй нэг иргэн байна" гэв. 

2020 оны зургадугаар сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Зооноз өвчин судлалын лаборатори болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 413 хүнд Covid-19-ийн шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.