| | USD/MNT 0₮

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Сонгино түүхээр гарсан 2 хүүхэд 600 орчим метр өндөр хадан хясаанаас унаж, АМЬ НАСАА АЛДЖЭЭ

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т Эрчим багийн Нүүрстийн-Ам гэдэг газар энэ сарын 14-ны /2020.06.14/ өдрийн 12:00 цагт сонгино түүхээр гэрээсээ гарсан хоёр хүүхэд “Хар боом” гэдэг 600 орчим метр өндөр хадан хясаанаас унаж, нас барсан харамсалтай хэрэг гарчээ.

Хүүхдүүд 70 орчим метр өндрөөс унаж 30-35 метрт нас барсан тул цогцсыг хадан хясаанаас буулгах тухай хүсэлтийг өчигдөр /2020.06.15/ өдрийн 10.00 цагт Цагдаагийн байгууллагаас Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Онцгой байдлын газрын алба хаагчид 11.38 цагт Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат 15 настай эрэгтэй хүүхдийн цогцсыг 30 метрийн өндрөөс, мөн сумын харьяат 17 настай эрэгтэй хүүхдийн цогцсыг 35 метрийн өндрөөс буулгаж Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.