| | USD/MNT 0₮

Сэрэмжлүүлэг:Нэг настай хүү бензин ууж амиа алджээ

Эцэг эх асран хамгаалагч нарын хайхрамжгүй хараа хяналтгүй үйлдлээс болж, бага насны хүүхдүүд эрүүл мэнд амь насаараа хохирсоор байна. 

Үүний нэгэн жишээ нь, өчигдөр Сүхбаатар аймагт эрэгтэй, 1 настай И гэгч нь урьдчилсан байдлаар бензин уусны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож уг хэргийг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.

Тиймээс эцэг эхчүүд та бүхэн аюултай, химийн хорт бодис, холигч шингэн, бензин, газ, сум, буу галт зэвсэг гэх мэт хүний амь насанд аюултай, хөнөөх чадвартай эд зүйлсийн хадгалах горимд хяналттай байж, насанд хүрээгүй хүүхдүүдээс холхон байлгахад анхаарч байхыг сэрэмжлүүлж байна.

Энхрий хайрт бяцхан үрсээ учирч болох аюул, эрсдэлээс хамгаалъя. 

Өчигдөр Сүхбаатар аймагт эрэгтэй, 1 настай И гэгч нь урьдчилсан байдлаар бензин уусны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож уг хэргийг Сүхбаатар аймаг дахь цагдаагийн газар шалгалтын ажиллагааг явуулж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.