| | USD/MNT 0₮

Ажлын байран дээр бэлгийн дарамт учруулсан гэх 74 гомдол ХЭҮК-т иржээ

Өнөөдөр гурван эмэгтэй тутмын нэг нь ажил, сургуулийн орчинд эрх мэдэл бүхий албан тушаалтан хамтрагчдынхаа зүгээс бэлгийн дарамт шахалтад өртөж, хохирогчдын 97,5 хувийг эмэгтэйчүүд, 2,5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна гэсэн судалгааг иргэний нийгмийн байгууллагуудаас гаргажээ.

Ер нь манай улсад ажлын байран дахь бэлгийн дарамт их гардаг ч ил гардаггүй, хохирогч нь өөрийгөө илэрхийлдэггүй байна. Учир нь ажлын байран дахь бэлгийн дарамтыг хуулиар бол гэмт хэрэг гэж үздэггүй аж. Мөн Эрүүгийн хуулин дахь зүйл заалтыг нь ч аваад хаячихсан учраас ийм төрлийн хэрэг шүүхээр шийтгэгддэггүй, бас хэрэг нь нотлогдсонгүй гэсэн үндэслэлээр гомдлыг хаадаг байна.

Гэхдээ ажлын байран дээрээ бэлгийн дарамтад өртсөн, сэтгэл санаа болон бие махбодиороо хохирол амссан гэх 74 гомдол ХЭҮК-т ирсэн шалгагдаж байгаа аж.

Ажлын байран дээр танд хэн нэгэн хоргоох, татаж чангаах, хувцсыг тань тайлахыг оролцох, удаан ширтэх, бэлэг эрхтнээ шүргүүлэх, надтай бэлгийн харилцаанд орвол "Харж үзнэ", "Тушаал дэвшүүлнэ", "Цалин нэмнэ" гэх мэт үгсийг хэлж байгаа бол энэ нь ажлын байран дахь бэлгийн дарамт юм. 

Ажлын байрны бэлгийн дарамт нь:

-Хүний эрхэм чанар, нэр төрийг үл тоон үгүйсгэдэг

-Хүний бэлгийн халдашгүй эрх чөлөөнд халддаг

-Хүнийг хүйсээр ялгаварлан гадуурхдаг байна

-Хүнд хор хөнөөл учруулж байдаг зүй бус үйлдэл учир хуулиар хориглох, оновчтой хариуцлага тооцуулах асуудлыг Эрүүгийн хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөрчлийн тухай хуулинд оруулахыг иргэний байгууллагуудаас шаардаж эхэлжээ.

Өнөөдөр гурван эмэгтэй тутмын нэг нь ажил, сургуулийн орчинд эрх мэдэл бүхий албан тушаалтан хамтрагчдынхаа зүгээс бэлгийн дарамт шахалтад өртөж, хохирогчдын 97,5 хувийг эмэгтэйчүүд, 2,5 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна гэсэн судалгааг иргэний нийгмийн байгууллагуудаас гаргажээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.