| | USD/MNT 0₮

УБЕГ-ын захиалгатай барилгын хавтанд гурван иргэн дарагдаж нэг иргэн нас барлаа

Сүхбаатар дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт өнөөдөр барилгын хана нурж хүн дарууллаа гэх дуудлага онцгой, цагдаагийн байгууллагад ирсэн байна. Дуудлагын дагуу цагдаа, онцгойгийн алба хаагчид хэргийн газарт ажиллажээ.

Тодруулбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажуугийн барилгыг нураах явцад гурван хүн дарагдсан бөгөөд хуучин барилгыг нураах явцад гол хана нурсны улмаас энэхүү осол гарчээ.

Дарагдсан иргэдийн хоёрыг нь аварч ГССҮТ-д хүргэсэн байна. Харин нэг хүний цогцсыг гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Онцгой байдлын албаны эх сурвалжийн хэлж буйгаар “Нийслэлийн аврах ангийн 1, 2 дугаар ангийнхан ирж аврах ажиллагаа хийлээ.

Энэ барилга маань хуучин бөгөөд УБЕГ-ын захиалгатай “Хос бар” гэдэг компани барилгын ажил гүйцэтгэж байсан юм. Барилгын хавтан нурж, хоёр иргэнийг аварч, эмнэлэгт хүргэсэн бол нэг иргэн нас барсан” гэлээ.

 

 

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хажуугийн барилгыг нураах явцад гурван хүн дарагдсан бөгөөд хуучин барилгыг нураах явцад гол хана нурсны улмаас энэхүү осол гарчээ
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.