| | USD/MNT 0₮

ЦЕГ:Сонгох эрхэнд халдах юм бол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ

Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Т.Баярхүү “Сонгуультай холбоотойгоор сонгогчдод мөнгө, эд зүйл тараах, санал худалдаж авах зэрэг хэргээс урьдчилан сэргийлж ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, тагнуулын байгууллага албаны бэлэн байдалд ажиллаж байна" гэв. 

ЦЕГ-ын НХЖ,ОНАБА-ны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат

Сонгогчдод хууль бусаар мөнгө, эд зүйл өгвөл Эрүүгийн хуулийн дагуу сонгогчийг сонгох эрхээ эдлэхэд нь саад учруулсан хэмээн 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих ялаар шийтгэнэ гэсэн заалттай. Энэ төрлийн 18 гомдол бүртгэгдсэний дийлэнх нь худал, үндэслэлгүй мэдээлэл болох нь тогтоогдсон” гэлээ. 

Сонгогчдод хууль бусаар мөнгө, эд зүйл өгвөл Эрүүгийн хуулийн дагуу сонгогчийг сонгох эрхээ эдлэхэд нь саад учруулсан хэмээн 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих ялаар шийтгэнэ гэсэн заалттай. Энэ төрлийн 18 гомдол бүртгэгдсэний дийлэнх нь худал, үндэслэлгүй мэдээлэл болох нь тогтоогдсон.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.