| | USD/MNT 0₮

Энэ сарын 20-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн транзит нислэгийг хийнэ

 
Улсын онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
Энэ сард 2000 гаруй иргэнээ тусгай үүргийн онгоцоор татаж авах хуваарьтай бөгөөд өнөөдрийн байдлаар 1000 гаруй иргэнээ татаж авсан байна. 
 
ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг  "Өнөөдийн байдлаар 1020 иргэнээ татан аваад байна. Энэ сард нийт 8 тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Тусгаарлах байрны нөөц боломжийг аль болох нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авах транзит нислэгийг Сөүл-УБ чиглэлд зургадугаар сарын 20-ны өдөр хийхээр боллоо. 
 
Ийнхүү энэ сард хийх 9 удаагийн нислэгээр 2300 гаруй иргэнээ татан авна. Үүнд нэрс нь баталгаажсан иргэд буюу гуравдагч улсаас ирэх зорчигчдыг бүртгэнэ. БНСУ-ын элчин сайдын яамнаас "Монгол иргэд замбараагүй байдал гаргаж байна.
 
Жагсаал цуглаан зохион байгуулсан удаа бий" мэдэгдсэн. Хэрэв энэ мэт замбараагүй байдал үргэлжилбэл дараа дараагийн тусгай үүргийн нислэг үйлдэх боломжгүй болно гэдгийг анхаарууллаа" хэмээлээ.

 

Энэ сард 2000 гаруй иргэнээ тусгай үүргийн онгоцоор татаж авах хуваарьтай бөгөөд өнөөдрийн байдлаар 1000 гаруй иргэнээ татаж авсан байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.