| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Өнөөдөр 10 хүн эдгэрч гарсны нэг нь элэгний хорт хавдартай өндөр настай эмэгтэй байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар халдвар авсан хүний тоо 8 саяд хүрчээ.

Улсын хэмжээнд 2061  хүн ажиглалтад байна. Ажиглах байранд шинээр таван хүн нэмэгдэж есөн хүн гэрийн тусгаарлалтаас гарлаа. Орон нутгийн 17 чиглэлийн галт тэргэнд 5328 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

БНХАУ болон Токиод халдвар нэмэгдсэн байна.

Ингээд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар нийтдээ 258 хүний сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Москвагаас ирсэн хүмүүсийн давтан шинжилгээ хийсэн.

Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн шат руу шилжлээ. Найм нь оюутан бол хоёр нь насанд хүрсэн хүмүүс байна. Оюутнууд богино хугацаанд эмчлэгдэж байна. 

Харин элэгний хорт хавдартай 65 настай эмэгтэй 45 хоног эмчлэгдээд гарлаа. Одоогоор ХӨСҮТ-д 132 хүн байна" гэлээ. 

Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн шат руу шилжлээ. Найм нь оюутан бол хоёр нь насанд хүрсэн хүмүүс байна. Оюутнууд богино хугацаанд эмчлэгдэж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.