| | USD/MNT 0₮

Сэрэмжлүүлэг:Нүхэн жорлонд нэг настай охин унаж амиа алджээ

Урин дулаан зуны улиралд эцэг эхчүүд болон асран хамгаалагч нарын хараа хяналт суларснаас болж бага насны хүүхдүүд голд осолдох, жорлонд унах тохиолдол их гардаг билээ. 

Өнгөрсөн амралтын өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутагт бага насны хүүхэд жорлонд унаж осолджээ. 

Тодруулбал, ОБГ-ынхан бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг зургаадугаар сарын 13-ны 23:22 цагт хүлээн авчээ. Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 2 км замыг туулан 23:25 цагт очиход 1 нас 7 сартай, эмэгтэй хүүхэд 5 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж осолдсон байсныг 5 минут ажиллан цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн болохыг ОБЕГ-аас мэдээллээ.

Тиймээс бага насны хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулах, ил нүхэн жорлондоо цоож хийх, хүүхэд дотогш орохоос сэргийлэхийг зөвлөж байна. 

Өнгөрсөн амралтын өдөр Ховд аймгийн Жаргалант сумын нутагт бага насны хүүхэд жорлонд унаж осолджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.