| | USD/MNT 0₮

Д.Цэрэнсамбуу:Би театрын газраас зараагүй, зарах ч эрх байхгүй

Засгийн газраас УДЭТ, УДБЭТ, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэн барих шийвдэр гаргаж, зураг төсвийн тендэр зарласан ч нэр бүхий улс төрч, соёл урлагийн зүтгэлтнүүд, архитектор, төрийн бус байгууллагууд болон хувь хүмүүс соёлын өв болсон хуучин барилгуудыг нураах нь буруу хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн байсан.

Үүнтэй холбоотойгоор, Үндэсний төв номын сан, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинээр барихад төсөвлөсөн 12 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг зогсоохоос өөр аргагүй болсон тухайгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдэгдэж театрын удирдлагуудыг сандаргаад авсан билээ.

Театрын удирдлагуудын зүгээс дээрх хөрөнгө мөнгийг зогсоолгүй, шинэчлэл засварлалт хийх шаардлагатай болсон театруудаа даруй засварт оруулах шаардлагатай. Тиймээс гадна дотны теарт мэдэхгүй ойлгохгүй хүмүүсийн үгэнд салбарын сайдыг автахгүй байхыг хүссэн юм. Зайлшгүй хийх засвар шинэчлэлт гэдгийг удирдлагууд онцолж мэдээлэл хийж байсан.

Түүнээс гадна олон нийтийн сүлжээнд УДЭТ-ын газраас бусдад дамлаж зарсан асуудал чимээгүй дарагдаад байна. Тус газрын ар талбайд хувийн компанид өгсөн. Тэр газар нь дээр олон давхар оффис баригдахаар зураг төсөл нь гарчээ гэсэн мэдээлэл гарсан юм.

Энэ талаар УДЭТ-ын дарга Д.Цэрэнсамбуугаас тодруулахад “Нэгдүгээрт би газар зараагүй. Надад тийм эрх мэдэл байхгүй. Хуулиараа бол би шатнаасаа дотогш асуудлыг л мэддэг хүн. Засгийн газраас театрын барилгыг засварлаж шинэчилнэ гэдгийг бид эсэргүүцээгүй. Үнэхээр шинэчлэх, засан сайжруулах өөрчлөх шаардлагатай болсон уу гэвэл болсон. Муудсан барилга байгууламжаа засаж сайжруулахын төлөө явж байхад олон нийтийн сүлжээнд театрыг мэдэхгүй хүмүүс элдэв балай зүйл ярьж бичиж эсэргүүцээд байгаа нь утгагүй юм. Соёлын өвөө хайрлаж хамгаалах ёстой. Ийм байдлаар нь явуулаад янз бүрийн эрсдэл учирвал хэн хариуцлага хүлээж, хэн учирсан хохирлыг барагдуулах ёстой вэ. Тэр орилж хашгирч эсэргүүцэж байгаа хүмүүс бол хариуцлага хүлээхгүй биз дээ. Тэгэхээр Засаг төрөөс хөрөнгө мөнгөө төсөвлөсөн байгаа. Засварлах ажил цаашид хэвийн явагдана гэж ойлгосон.  

Хоёрдугаарт театрын газраас Сэвжидын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулна гээд авсан газрыг нь зарсан гэх тэр хүмүүсээс нь асууж тодруулаач. Би мэдэхгүй” гэлээ.

Би газар зараагүй. Надад тийм эрх мэдэл байхгүй. Хуулиараа бол би шатнаасаа дотогш асуудлыг л мэддэг хүн. Засгийн газраас театрын барилгыг засварлаж шинэчилнэ гэдгийг бид эсэргүүцээгүй. Үнэхээр шинэчлэх, засан сайжруулах өөрчлөх шаардлагатай болсон уу гэвэл болсон. Муудсан барилга байгууламжаа засаж сайжруулахын төлөө явж байхад олон нийтийн сүлжээнд театрыг мэдэхгүй хүмүүс элдэв балай зүйл ярьж бичиж эсэргүүцээд байгаа нь утгагүй юм. Соёлын өвөө хайрлаж хамгаалах ёстой.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.