| | USD/MNT 0₮

“The Voice of Mongolia" шоуны ялагчаар Х.Ядам тодорлоо

Монголчуудыг амралтын өдрүүдэд цэнхэр дэлгэцийнх нь өмнө "уяж" чадсан HD Монгол телевизийн "The Voice of Mongolia" шоуны финалын шатны шалгаруулалт өчигдөр орой болж, Төрийн соёрхолт Д.Болд шүүгчийн бэлтгэсэн Х.Ядам түрүүллээ.

Финалын шатанд Э.Дашням, Г.Эрмүүн, Х.Ядам, Б.Оюу нар тунаж үлдээд байсан. Тэд үзүүлбэрээ үзүүлж дууссаны дараа үзэгчдийн саналаар Д.Болд шүүгчийн багийн төлөөлөл Х.Ядам, Хурд хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаяр шүүгчийн багийн төлөөлөл Б.Оюу нар шалгарч үлдсэн.

Улмаар хоёр оролцогчийн дунд дахин санал хураалт явуулахад, Х.Ядам нийт санал өгсөн оролцогчдын 58 хувийн саналаар түрүүллээ.

Ийнхүү "The Voice of Mongolia" шоуны хоёр дахь удаагийн тэмцээний ялагчаар Х.Ядам тодорч, Renault Kaptur машины эзэн болохоос гадна уран бүтээлийн гэрээ байгуулах эрхийн эзэн болж байгаа юм.

Хурд хамтлагийн хөгжимчин Д.Отгонбаярын хувьд ийнхүү хоёр дахь удаагаа аман хүзүүдэж байна. Өнгөрсөн жилийн шоунд мөн түүний гарын шавь Болормаа хоёрдугаар байрт шалгарч байсан юм.

Өнгөрсөн жил Укагийн багаас эмэгтэй дуучин шалгарсан тул энэ жил эрэгтэй дуучин ийнхүү шалгарч байна.   

Монголчуудыг амралтын өдрүүдэд цэнхэр дэлгэцийнх нь өмнө "уяж" чадсан HD Монгол телевизийн "The Voice of Mongolia" шоуны финалын шатны шалгаруулалт өчигдөр орой болж, Төрийн соёрхолт Д.Болд шүүгчийн бэлтгэсэн Х.Ядам түрүүллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.