| | USD/MNT 0₮

ХӨСҮТ:Өчигдөр хийсэн 294 хүний сорьцонд халдвар илрээгүй, гурван оюутан эдгэрч дараагийн шатанд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн тархалтын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 7,8 сая хүн халдвар авснаас шинэ коронавирусийн халдварын улмаас 3 сая хүн эмнэлэгт эмчлүүлж байна. Мөн дөрвөн сая иргэн эмчлэгдэж эдгэрчээ.

БНХАУ-ын Бээжин хотод халдвар дахин дэгдэж, хоёр дахь давалгаа эхэлсэн тул хөл хорио тогтоож, онц байдал зарлажээ. Тус хотод зах худалдааны төвөөс халдвар гарсан байна. 

Манай улсын хувьд 2600 гаруй иргэн ажиглалтад байна. Нийт халдварын тохиолдол 197 хүрсэн бол эдгэрсэн нь 98 байгаа юм.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдрийн байдлаар нийт 294 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Энэтхэгийн онгоцоор ирсэн зорчигч, ажилчдад болон Алтанбулагийн боомтоор орж ирсэн жолооч нараас халдвар илрээгүй. 

ХӨСҮТ-ээс гурван оюутан эдгэрч дараагийн шатанд харлаа. Москвагийн батлан хамгаалах сургуулийн 68 оюутан халдвар авснаас ийнхүү 20 гаруй нь эдгэрлээ. 

Өнөөдрийн байдлаар биеийн байдал нь хөнгөн 98 бол хүндэвтэр 11 хүн байна. Тандалт судалгаа үргэлжилж байна" гэлээ. 

Өчигдөр нийт 294 хүнд шинжилгээ хийснээс халдвар илэрсэнгүй. Гурван оюутан эдгэрч гарлаа, нийт эдгэрсэн тохиолдол 98 болов.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.