| | USD/MNT 0₮

Маргааш тодрох "The Voice of Mongolia" шоуны ялагч хэн бэ

Маргааш буюу зургаадугаар сарын 14-ний ням гарагт “The Voice of Mongolia” шоуны хоёр дахь улирлын ялагч тодорно.

Өнгөрсөн долоо хоногт тус шоуны хагас шигшээ шалгаруулалт явагдаж, үзэгчдийн саналаар финальд тунаж үлдэх оролцогчид тодорсон юм. Үүгээр С.Ононбатын багаас Г.Эрмүүн, Д.Болдын багаас Х.Ядам, Укагийн багаас Э.Дашням, Д.Отгонбаярын багаас Б.Оюу нар финальд тунаж үлдсэн.

Маргаашийн дугаарт оролцогчид нэг гадаад дуу, нэг монгол дуу дуулж өрсөлдөнө. Энэ хоёр дууныхаа нэгийг тэд дасгалжуулагч нартайгаа дуулах учиртай. Ингээд үзэгчдээс хамгийн их санал авсан нэг оролцогч үндэсний шилдэг дуу хоолойгоор шалгарч, ялагч тодрох юм. 

Маргааш буюу зургаадугаар сарын 14-ний ням гарагт “The Voice of Mongolia” шоуны хоёр дахь улирлын ялагч тодорно.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.