| | USD/MNT 0₮

“ТЭНҮҮН ОГОО ХХК”-НИЙ АВТОБУСНЫ ОСЛООС БОЛЖ ХОЁР ИРГЭНИЙ БИЕИЙН БАЙДАЛ МАШ ХҮНД БАЙНА

Энэ сарын 8-ний өдөр нийтийн тээврийн том автобус осолдож зорчиж явсан дөрвөн хүн хүнд бэртсэн харамсалтай осол гарчээ. Энэ талаар “Иргэдийн дуу хоолой хэмээх цахим группд нэгэн иргэн ослын шалтгааныг бичжээ.

Тэрбээр бичихдээ “Тэнүүн Огоо ХХК”-ний болон төв инжэнэр Хүдэрээ засварийн инжэнэр Гонгорхүү нарийн буруутай үйл ажиллагаанаас хэвийн бус автобус ажилд гаргасаны улмаас 2020.06.08ны орой 23.24 цагийн хооронд шадивлангийн эцэсээс бууж яваад гэнэт торомзгүй болж маш том осол гарлаа.

(Өдөр торомзгүй болоод засварт орсон эвдэрсэн тэрэгний оронд таарахгүй цан рэзин засварчин Лхагва гэж хүнээр тавиулаад 19н цагийн үед шугаманд хөөж гаргасан) Ийм хариуцлаггүй хүмүүс болон Тэнүүн Огоо ххк ны буруугаас болж нэгэн сайхан эмэгтэй 4 сайхан хүүхдийн ээж өнөөдөр үхэл амьдралийн зааг дээр эмнэлэгт сэхээнд маш муу байна.

Эдгээр хүмүүс болон Тэнүүн Огоо ххк хариуцлага хүлээж зохих газар нь анхааралдаа аваачээ. жич пост зөндөө тавьлаа устгаад байна” гэсэн байна.

Энэ сарын 8-ний өдөр нийтийн тээврийн том автобус осолдож зорчиж явсан дөрвөн хүн хүнд бэртсэн харамсалтай осол гарчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (7)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.