| | USD/MNT 0₮

БЭЭЖИНД ШИНЖ ТЭМДЭГГҮЙ 98 ТОХИОЛДЛЫГ ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТАД АВЧЭЭ

Коронавирусийн халдварын тархац хумигдсан газруудад дахин сэдэрч байгаа талаар өнөөдөр албаны эх сурвалж хэллээ. Тухайлбал, БНХАУ-ын Бээжин хотод шинж тэмдэггүйгээр дахин илэрч эхэлжээ. 

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа "АНУ-д 21700 гаруй шинэ тохиолдолдол бүртгэгджээ.

Японд 912 хүн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байна. Тус улсад цэнгээний газруудаас шинэ тохиолдол илэрч байга тул иргэдийг олноор цуглахгүй байхыг анхааруулжээ. БНСУ-д 49 тохиолдол шинээр бүртгэгджээ. Сөүл хот орчмын бүс нутагт халдварын шинэ тохиолдол бүртгэгдсээр байна.

БНХАУ-д 11 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүх тохиолдол Бээжин хотод илэрчээ. Шинж тэмдэггүй 98 тохиолдлыг эмнэлгийн хяналтад авчээ. Бээжин хотын бага ангийн хичээл эхлэх хугацааг хойшлуулсан байна" гэлээ. 

БНХАУ-д 11 шинэ тохиолдол бүртгэгдсэн бөгөөд бүх тохиолдол Бээжин хотод илэрчээ. Шинж тэмдэггүй 98 тохиолдлыг эмнэлгийн хяналтад авчээ. Бээжин хотын бага ангийн хичээл эхлэх хугацааг хойшлуулсан байна
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.