| | USD/MNT 0₮

Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоо Тайванийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллахаар боллоo

Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны гадаад харилцаа, хамтын ажиллагааны чиглэлийн хүрээнд Тайванийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллахаар боллоо.

Хамтын ажиллагааны санамж бичгийг Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны тэргүүн Б.Ганзориг, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны асуудал хариуцсан дэд тэргүүн Б.Ариунтуул, Тайваний Худалдаа, Эдийн засгийн Улаанбаатар дахь Төлөөлөгчийн газрын Грэйс Ж.Р.Лүө, Хоёрдугаар нарийн бичгийн дарга Чуан Хао Юн нар байгууллаа.

Талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн холбооны 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд тусгагдсан “Сэтгүүлчдийн мэдлэх чадварыг нэмэгдүүлэх”, “Сэтгүүлчдийн эрүүл мэнд, боловсролд хөрөнгө оруулах” зэрэг зорилтод ажлуудын эхлэл болгон гишүүн байгууллагуудын сэтгүүлчдийн сургалт, эрүүл мэнд, боловсролын чиглэлд хамтран ажиллах боломж нээгдлээ.

Монгол, Тайванийн сэтгүүлчдийн солилцоо, сургалт, гадаад хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх, аялуулах, эрүүл мэндийг үзлэгт хамруулах зэрэг олон хөтөлбөрийг Коронавирус цар тахлын дэгдэлт намжсаны дараа ажил хэрэг болгох бөгөөд энэ хугацаанд бэлтгэл ажлыг хангахаар болж байна.

Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбоо Тайванийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллахаар боллоo.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.