| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Өчигдөр 326 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарсан

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Өнөөдрийн байдлаар 7,7 сая хүн халдвар авсан бол 487 мянган хүн нас барсан байна.

Манай улсад батлагдсан тохиолдол 197 бол эдгэрч дараагийн шат руу шилжсэн нь 95 байгаа юм. 

Ингээд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар нийт 326 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь халдвар илрээгүй. Тандалтын зорилгоор 4 хүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 5, ажиглах байранд тусгаарлагдсан 8 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй. Токиогоос ирсэн иргэдээс халдвар илрээгүй. Мөн Алтанбулаг боомт болон Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүнээс халдвар илрээгүй. 

Нийт батлагдсан 197 бол эмчлэгдсэн 95 байна. Хүүхэд нэг байна. Жирэмсэн эмэгтэй гурав, архаг хууч өвчтэй хоёр байна. Биеийн байдал нь хүндэвтэр 11 хүн байна. Энэтхэгээс 251 хүн өнөө өглөө ирлээ. Эдгээрээс шинжилгээний сорьц цуглуулах ажил явагдаж байна. Маргааш хариу нь гарна" гэлээ. 

Өчигдрийн байдлаар нийт 326 хүний сорьцонд шинжилгээ хийхэд бүгдэд нь халдвар илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.