| | USD/MNT 0₮

ЭЕШ өгөхдөө нэг ангид 12-оос илүүгүй шалгуулагч 2 метрийн зайтай сууна

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны долоодугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулна. 

Короновируст халдвар /Ковид-19/ цар тахлын улмаас хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан 2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалтад дараах өөрчлөлтүүд орсон.

Үүнд:

1. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдрийн 139 дүгээр тогтоолын дагуу 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс Монгол хэлбичгийн шалгалтыг авахгүй.

2. Монгол хэл, англи хэл, орос хэлний хичээлийн сонсоод ойлгох чадвар сорьсон даалгаврыг оруулахгүй зэрэг өөрчлөлтүүд орсон.

2020 онд короновируст халдвар /Ковид-19/-аас урьдчилан сэргийлэх зорилгоор УОК, ЭМЯ-аас өгч буй чиглэл, шаардлагын дагуу халдвар хамгааллын дэглэмийг сахиж, нэг анги танхимд 1.5-2 метрийн хоорондын зайтай байрлуулсан ширээ суудалд сууж шалгалтаа өгөх бөгөөд 12-оос илүүгүй шалгуулагч хамрагдахаар зохион байгуулж нийт 85 шалгалтын байрыг бэлдэж байна.

Боловсролын үнэлгээний төвөөс Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг батлаагүй байгаа бөгөөд зарим фэйсбүүк хуудсаар батлагдсан мэтээр хуурамч мэдээлэл тараагдаж байгаа тул шалгуулагчид албан ёсны www.eec.mn цахим хуудснаас мэдээллээ хүлээн аваарай.

Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 2020 оны долоодугаар сарын 02-05-ны өдрүүдэд зохион байгуулна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.