| | USD/MNT 0₮

Өлзийт хорооллын зам дээр дахин автын ноцтой осол гарч нэг хүн амиа алдлаа

Хэдхэн хоногийн өмнө Айцын даваа буюу Өлзийт хорооллын замын пост хавьцаа зам тээврийн ноцтой осол гарч, 13 машин сүйдсэн харамсалтай хэрэг гарсан билээ. Азаар хүний амь нас эрсдээгүй юм.

Тэгвэл дөнгөж сая тус замд дахин автын ноцтой осол гарч, жижиг машины жолооч нь амиа алдсан хэрэг Тээврийн цагдаагийн албанд бүртгэгджээ.

Тодруулбал, том тэрэг жижиг тэрэгтэй мөргөлдсөн байна.

Дашрамд дуулгахад, зам тээврийн осол нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас гардаг. Харин осол давтамжтай гарахад тухайн орчны байдал нөлөөлсөн байх тохиолдол байдаг.

Тиймээс Өлзийтийн авто замын төлбөр хураах цэг орчимд ачааны автомашины туршлага багатай, бүрэн бус том оврын ачааны автомашинтай, тээврийн хэрэгслийн тeхникийн тодорхойлолтоос хэтэрсэн ачаа ачсан зэрэг хүчин зүйлс осол гарахад нөлөөлж байх үндэслэлтэй юм байна.

Дөнгөж сая Өлзийт хорооллын зам дээр автын ноцтой осол гарч, жолооч амиа алдсан харамсалтай хэрэг бүртгэгдлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (20)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.