| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Казахстанаас ирсэн иргэдийн гурваас нь халдвар илэрч, зургаан оюутан эдгэрч гарлаа

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ.

Өнөөдрийн байдлаар коронавирус дэлхийн 216 орон бүс нутагт тархаж, 7.575 сая хүн өвчилж 422 мянган хүн нас барсан байна. Коронавирусийн халдвар АНУ, Өмнөд Америк, зүүн Азийн орнуудад эрчтэй тархаж байна.

Иймээс ДЭМБ-ын ерөнхий захирал халдвар тархаж, байдал муудаж байгаа тул анхаарлаа өчүүхэн ч сулруулж болохгүй хэмээн анхааруулж байна. ОХУ-д сүүлийн 24 цагт 8779 хүн халдвар авсан байна. Тувад 113 хүн шинээр өвчилж нийт өвчлөл 2027 болж дөрвөн хүн нас барсан. Үүнтэй холбоотойгоор хөл хорионы хатуу дэглэмтэй байгаа ч эмнэлгийн ачаалал өндөр байсан. Тиймээс Туватай хил залгаа Увс аймгийн Давст сум онцгой анхааралтай байх шаардлагатай байна.

Одоогийн байдлаар гадаадад Монгол Улсын 38 иргэн халдвар авсан байна. 

Токио-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор өчигдөр ирсэн 258  хүнээс Цэргийн эмнэлэгт 12, бусад хүмүүсийг зочид буудлуудад тусгаарлалаа. Тусгаарлалтад 1-5 насны 49 хүүхэд, 21 жирэмсэн эх байна. 

Энэ үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Зургадугаар  сарын 11-нд нийт 241 хүн шинжилгээ хийхэд 238 хүнд халдвар илрээгүй. Нурсултан-УБ онгоцоор ирсэн 181 хүний гурваас нь халдвар илэрлээ.

Мөн зургаан хүн эдгэж, дараагийн хяналт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс бүгд оюутан. Дөрөв нь батлан хамгаалахын сургуулийнх бөгөөд хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй байна. Ингээд Монгол Улсад батлагдсан халдварын тохиолдол 197 болсноос 95 нь эдгэрсэн байна. Оюутнуудын эдгэрэлт, эрүүл мэнд сайн байна” гэв.

 

 

Зургадугаар сарын 11-нд нийт 241 хүн шинжилгээ хийхэд 238 хүнд халдвар илрээгүй. Нурсултан-УБ онгоцоор ирсэн 181 хүний гурваас нь халдвар илэрлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.