| | USD/MNT 0₮

Бага насны хүүхдүүд гэр хорооллын доторх замд машинд мөргүүлж гэмтэх тохиолдол их бүртгэгдэж байна

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 925 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 645 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтсэн. Үүний 7 нь хүүхэд, Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт  4 хүний амь нас хохирсон байна. 

Зам тээврийн осолд өртсөн 5-10 насны 7 хүүхдүүд бүгд хорооллын доторх замд гэмтсэн байна. 

Тодруулбал, бага насны хүүхдүүд гэр хороолол доторх замд тоглож яваад машинд мөргүүлж, эрүүл мэнд амь насаараа хохирох тохиолдол их гарч байгаа тул хүүхдүүддээ тавих хараа хяналтыг сайжруулахыг ТЦА-наас зөвлөж байна. 

 

Зам тээврийн осолд өртсөн 5-10 насны 7 хүүхдүүд бүгд хорооллын доторх замд гэмтсэн байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.