| | USD/MNT 0₮

Өсвөр насны охид Туул голд живж байсныг аварчээ

Урин дулааны улиралд усанд осолдох живэх тохиолдол их гардаг билээ. Өчигдөр гэхэд Туул голд живж байсан хоёр охиныг аварчээ. 

Тодруулбал, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Адам Ева”-ийн хөшөөнөөс баруун зүгт 500 метрт “Туул” голд хоёр хүн живж байна гэсэн дуудлага өчигдөр орой 17.50 цагийн үед иржээ. 

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн Х /17 настай, эмэгтэй/, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн М /20 настай, эмэгтэй/ нарыг Туул голд живж байсныг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Дашрамд дуулгахад, Нийслэлийн онцгой байдлын газраас завьт эргүүл гарч Туул гол орчмын дагуу ажиллаж байгаа билээ.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид, Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн Х /17 настай, эмэгтэй/, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны харьяат иргэн М /20 настай, эмэгтэй/ нарыг Туул голд живж байсныг аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.