| | USD/MNT 0₮

Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирлээ

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр орой 20.25 цагт “Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Нийт 258 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагчтай 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 20, оюутан 86 болон бусад шалтгаантай иргэд багтсан байна.

Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Ворлд Монголиа”, “Тайж”, “Намуун”, “Монголика” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм.

Өчигдөр ирсэн иргэдийн хувьд тусгаарлах байрны талаар шүүмжлэлтэй хандаж эхэлжээ. Ариутгал цэвэрлэгээ хийгээгүй, олноор нь чихэж оруулсан гэх мэт шүүмжлэлийг гаргаж байна. 

Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр орой 20.25 цагт “Чингис хаан“ олон улсын нисэх буудалд газардлаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.