| | USD/MNT 0₮

Энэтхэгээс ламхай хүүхдүүдийг авч ирэхээр тусгай үүргийн онгоц хөөрлөө

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсад бурхны номонд шавилж буй ламхай нарыг татан авахаар тусгай үүргийн онгоц өнөө өглөө 08.4 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Энэтхэг улсаас 230 орчим ламхай нарыг татан авахдаа Лаос улсаас нутаг буцах хүсэлтэй 13 иргэнээ татан авна гэдгийг Шуурхай штабаас мэдээлсэн.

Засгийн газар зургадугаар сарын 1-нд ээлжит бусаар хуралдаж Энэтхэгт гацсан ламхай нарын асуудлыг шийдвэрлэсэн. Энэ үеэр Хөдөлмөр нийгэм хамгааллын сайд С.Чинзориг мэдээлэл өгөхдөө "Энэтхэг улс дахь Брайбүн Гоман дацанд сурч буй 10-18 насны 357 хүүхдийн хүсэлт гаргасан 219-ийг богино хугацаанд эх оронд нь авчрах тусгай үүргийн онгоц илгээхээр боллоо. Тэдгээр хүүхдүүдийг авчрах болон ирсний дараа тусгаарлах болон нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх зардлыг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар шийдвэрлэлээ. Нэг хүүхдийн 21 хоногийн тусгаарлалтын зардал 1 сая 50 мянган төгрөг хэмээн тооцоолж байна.

Энэтхэгээс авчрах ламхай нарын тусгаарлалтад нийт 230 сая төгрөг зарцуулах бөгөөд үүнийг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар боллоо" гэдгийг хэлж байв.

 

Энэтхэгээс авчрах ламхай нарын тусгаарлалтад нийт 230 сая төгрөг зарцуулах бөгөөд үүнийг Хүүхэд хамгааллын зардлаас гаргахаар боллоо
Нийгэм

Сэтгэгдэл (5)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.