| | USD/MNT 0₮

УОК:АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ

Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийн талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин мэдээллээ. Хуралдаанаар үндсэн таван асуудлыг авч хэлэлцсэн аж.

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин “Нүүрс болон эрдэс баялаг гаргах ажил хэвийн явж байна. Гашуунсухайтаар өдөрт 500 орчим машин гарч байгаа. Энэ нь тавдугаар сарын дүнтэй харьцуулахад, өссөн дүн юм.

Өнгөрсөн сард өдөрт тус боомтоор 190 машин нүүрсийг экспортлон, урд хөршид худалдаж байсан. "КОВИД 19"-ийн улмаас нүүрсний экспорт энэ оны эхний саруудад бүрэн зогссон. 

Харин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйн хамт дөрөвдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Гашуунсухайт боомтод ажиллахдаа хоёр улсын гадаад худалдааны чухал гол гарц болох Гашуунсухайт-Ганц мод боомтоор нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар хэлэлцсэн. Үүнээс хойш нүүрс тээврийн машины тоо аажмаар өссөөр байгаа. Цаашид ч нэмэгдүүлэхээр ярьж байна. 

Аж ахуйн нэгжээр зэрэгцэж хийж байгаа шалгалтуудыг зогсооно. Энэ нь бизнесийн ажилд саад учруулж байгаа болохыг бизнес эрхлэгчид хэлж байна. Мөн АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж болгож голомтод ажиллаж байгаа хүмүүст хамгаалах хувцас хэрэглэлийг хандивлахаар болсон. Энэ сарын 21-ний өдөр сая ам.доллларын хэмжээний хамгаалах хэрэгслийг АНУ-д хүргэж өгнө" гэлээ. 

Мөн АНУ-д нэг сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж болгож голомтод ажиллаж байгаа хүмүүст хамгаалах хувцас хэрэглэлийг хандивлахаар болсон. Энэ сарын 21-ний өдөр сая ам.доллларын хэмжээний хамгаалах хэрэгслийг АНУ-д хүргэж өгнө
Нийгэм

Сэтгэгдэл (6)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.