| | USD/MNT 0₮

ХӨСҮТ: Халдвар нэмж илрээгүй, хоёр оюутан эдгэрч дараагийн шат руу шилжсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ.  Тус яамны мэдээлснээр ажиглалтад 263 хүн шинээр орж 1638 хүн тусгаарлалтад байна.

Нурсултан УБ чиглэлийн нисэх онгоцоор 170 зорчигчдоос гурван хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. ЗӨСҮТ-ийн баг 3065 ачаа тээш, найман автобус, онгоцыг ариутгаж халдваргүйжүүлсэн. Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 4442 иргэнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "ХӨСҮТ-д өчигдөр нийт 374 хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэхүү шинжилгээнд ачаа тээврийн жолооч, тусгаарлалтад байгаа хүмүүсийн давтан шинжилгээ, тандалтын шинжилгээнүүд хамаарч байна.

Өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр оюутан эдгэрч, дараагийн хяналт руу шилжсэн" гэлээ. 

Нурсултан УБ чиглэлийн нисэх онгоцоор 170 зорчигчдоос гурван хүнийг ХӨСҮТ-д тусгаарласан. ЗӨСҮТ-ийн баг 3065 ачаа тээш, найман автобус, онгоцыг ариутгаж халдваргүйжүүлсэн. Орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд 4442 иргэнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.