| | USD/MNT 0₮

Өнөөдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн эх орондоо ирнэ

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу гадаадад байгаа монголчуудаа тусгай үүргийн онгоцоор авч ирсээр байна. Уржигдар Австралиас 262 иргэнээ авчирсан бол өчигдөр Нурсултанаас 170 гаруй иргэнээ тусгай үүргийн онгоцоор авчирлаа.

Харин өнөөдөр Япон руу ниссэн тусгай үүргийн онгоц өнөө орой ирэх ёстой. Тодруулбал, онгоц өнөө өглөө 08.10 цагт хөөрсөн бөгөөд Токио-УБ чиглэлийн онгоц өнөө орой 19.15 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай. Уг онгоцоор 258 хүн ирнэ.

Бага насны хүүхэдтэй гэр бүл 52, жирэмсэн болон асран хамгаалагчтай 13, өндөр настан болон асран хамгаалагч 50, хөгжлийн бэрхшээлтэй 5, эрүүл мэндийн шалтгаантай 18, виз, санхүүгийн хүндрэл зэрэг шалтгаантай 20, оюутан 86 байна. 

Токио-УБ чиглэлийн онгоц өнөө орой 19.15 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай. Уг онгоцоор 258 хүн ирнэ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.