| | USD/MNT 0₮

Иргэн Г.Загдаад холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдааг цагдан хориод хоёр сар болж байна. 

Цагдаагийн байгууллагаас 2019-2020 онд иргэн Г.Загдаатай холбогдуулан, түүний үйлдсэн гэмт хэргийн зөрчилтэй 4 үйлдэлд мөрдөн байцаалт явуулж, шалгаж байна. Үүнд:

  • Хууль сахиулагчийн эсэргүүцсэн
  • Бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан
  • Хүчиндэх зэрэг гэмт хэргүүд багтсан
  • Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн

Иргэн М,Б-нарыг хөнгөн гэмтэл учруулсан хэргээр шалгаж, мөрдөн байцаалт явуулж дууссан. 

Харин 2020 дөрөвдүгээр сарын 9-ний өдөр иргэн Халиун удаа дараа хүчиндүүлсэн гэсэн гомдлыг цагдаагийн байгууллагад ирүүлсэн. Энэ гомдлын дагуу цагдаагаас хойшлуулшгүйгээр баривчилсан. Тодруулбал, гэмт хэрэгтэн оргох, нотлох баримт алга болох эрсдэл өндөр гэж үзсэн учраас Г.Загдааг хойшлуулшгүйгээр баривчилсан юм. 

Тэгвэл иргэн Г.Загдаад холбогдох хэргүүдийг нэгтгэж шалгаж дуусаад прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлсэн бол өчигдөр хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн талаар эх сурвалж хэллээ. 

Шүүхээс хуулийн хугацаанд шүүх хурлын товыг зарлах ёстой юм. 

Г.Загдаад холбогдох хүчин, танхай, бусдын биед гэмтэл учруулсан гэх хавтаст хэргүүдийг нэгтгэж, шүүхэд шилжүүлжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.