| | USD/MNT 0₮

Б.Ууганбаяр:Сонгуулиас болж халдвар дотоодод дэгдвэл хариуцлагыг нь би хүлээе

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэгвэл сонгуулийн сурталчилгаа эхэлсэн эл өдрүүдэд хүмүүсийн бөөгнөрөл хэрээс хэтэрч, 2 метрын зай барих асуудал худлаа болж нэр дэвшигчид сонгогчидтой гар барих, үнсэлцэх зэрэг дүрэм журам зөрчсөн үйлдэл гарсаар байна.

Тэгвэл ингэж хууль, журам зөрчсөнөөс болж коронавирус дотоодод тархвал хэн хариуцлага хүлээх гэсэн сэтгүүлчийн асуултанд УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр"Маш хүнд асуулт байна. Би хүлээе. Шуурхай штабыг ахалж ажиллаж байгаагийн хувьд би хүлээх болно. Өөр мэргэжлийн байгууллагад хамаатай асуудал биш" гэлээ.

Дашрамд дуулгахад, тусгаарлах байранд тусгаарлагдаж байхдаа зөрчил гаргасан 63 иргэнийг цагдаагийн байгууллагаас шалгаж, зөрчлийн хуулиар хариуцлага тооцохоор болжээ.

 

УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр"Маш хүнд асуулт байна. Би хүлээе. Шуурхай штабыг ахалж ажиллаж байгаагийн хувьд би хүлээх болно. Өөр мэргэжлийн байгууллагад хамаатай асуудал биш" гэлээ.
Нийгэм

Сэтгэгдэл (48)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.