| | USD/MNT 0₮

Ж.Амгалан:Тусгаарлах байранд нэг иргэн нас барсан нь үнэн, хэргийг шалгаж байна

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлэл хийж байна.

Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Тусгаарлагдсан иргэд зөрчил гаргасаар байна. Тухайлбал, тусгаарлах байранд байгаа иргэд талх ухаад тамхиа хийдэг, чихэр савны дотор тамхи, бохь есөн жорын юм хийдэг.

Усны саванд архи хийгээд битүүлээд усаар боогоод оруулж байна. Хянаж байгаа хүмүүс нь анзаарахгүй тусгаарлах байр руу үүнийг нь нэвтрүүлсэн байна. Тусгаарлах байранд байгаа иргэд дэг журмаа сахь.

Шалгалтын төгсгөлд зөрчил гаргасан хүмүүст зохих арга хэмжээг авна. Ажил болж эх орондоо ирчихээд мэргэжлийн байгууллагын ажлыг ингэж битгий хүндрүүл.

Сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ өдрүүдэд ард иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж хэвшмээр байна. Тусгаарлах байранд нэг иргэн нас барсан нь үнэн. Энэ хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна" гэлээ. 

 

Тусгаарлагдсан иргэд зөрчил гаргасаар байна. Тухайлбал, тусгаарлах байранд байгаа иргэд талх ухаад тамхиа хийдэг, чихэр савны дотор тамхи, бохь есөн жорын юм хийдэг.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.