| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:Дахин хоёр хүн эдгэрч дараагийн шатанд шилжлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллийг хийлээ. Халдварын улмаас 7,3 сая хүн өвчилж, 412 мянган хүн нас барсан байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын улмаас 122 мянган хүн шинээр өвчилж, хоёр мянга гаруй хүн нас баржээ. ОХУ халдварын хэмжээгээрээ дэлхийд гуравт бичигдсэн хэвээрээ байна.

Өчигдөр тус улсад дахин 8590 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн аж.

Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 358 хүнд шинжилгээ хийлээ.

Бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 23 хүний давтан шинжилгээний хариу сөрөг гарлаа. Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжиж байна. Ийнхүү эмчлэгдсэн хүний тоо 87 болов” гэв.

Өнөөдөр хоёр хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжиж байна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.