| | USD/MNT 0₮

“Нарны хүү сарны охин” компанид дөрвөн тэрбум төгрөг залилуулсан иргэд мэдээлэл хийнэ

 

"Нарны хүү Сарны охин" ХХК-аас таван хувийн хүүтэй зээлээр байр захиалаад, урьдчилгаа төлбөрөө хийсэн ч тогтсон хугацаандаа байрандаа орж чадаагүй иргэд хэд хэдэн удаа хэвлэлд хандаж, зарим иргэд нь амиа хорлохыг завдсан билээ.  

"Нарны хүү Сарны охин" гэх компани нь 2015 оноос эхлэн иргэдэд өөрийн санхүүжилтээр жилийн 5 хувийн хүүтэй ипотекийн зээл олгож, орон сууцжуулах төслийг хэрэгжүүлж иржээ. 

Гэвч тус компанийн хэрэгжүүлж эхэлсэн энэхүү төсөл нь өдгөө зогсонги байдалд орж, захиалагчдаа хохирооход хүргэсэн байна.

Анх айлууд м.кв-ыг нь 1,250,000 төгрөг, 1,450,000 төгрөгөөр захиалсан байхад одоо энэ компани бүх байраа 1,800,000 төгрөгөөр борлуулж, ашиг олохоор улайрчээ. Ингэж захиалга өгсөн олон айлыг хохироожээ.

Компанийн зүгээс элдэв шалтаг тоочоод захиалга өгсөн иргэдтэй уулздаггүй. Утсаар холбогдох хүмүүстэй нь ярихаар элдвээр хэлж доромжилдог талаар иргэд ярьж байгаа юм. Тиймээс аргаа барсан тэд өнөөдөр дахиад хэвлэлийн хурал хийхээр болжээ.

Тодруулбал, 700 гаруй иргэнийг байртай болгоно гэж дөрвөн тэрбум гаруй төгрөгийн урьдчилгаа авч хохирол учруулсан “Нарны хүү сарны охин” компанийн төлөөлөл барилгын ажил зогссоноос хойш анх удаа хохирогчидтой уулзаж, Эвлэрлийн гэрээ байгуулах санал тавьсан байна.

Тус гэрээнд “Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн бага багаар иргэдийн мөнгийг өгөх” тухай тусгажээ. Хэрвээ эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрөхгүй бол иргэдийг хууль хяналтын байгууллагаар явахыг санал болгосон байна.

Гэвч “Нарны хүү сарны охин” компанийн “Амар амгалан” орон сууцны төсөлд урьдчилгаа өгч хохирсон иргэд өнөөдрийг хүртэл мөнгөө авч чадаагүй бөгөөд компанийн захирал Д.Гүрсоронз өнгөрсөн хугацаанд хохирсон иргэдтэй уулзаагүй өдийг хүрчээ.

“Нарны хүү сарны охин” ХХК-ийн өмгөөлөгч Ц.Оргил"Одоогоор энэ компанийн зүгээс хохирсон иргэдийн мөнгийг өгөх боломжгүй байна. Хэрэв эвлэрлийн гэрээ байгуулбал дөрөвдүгээр сарын 1-нээс хохирсон иргэдийн мөнгийг дарааллаар нь өгч эхэлнэ. Энэ уулзалт амжилтгүй болбол бид дахин та бүхэнтэй уулзахгүй” гэжээ.

Амьдарч байсан хашаа байшин, автомашинаа зарж байгаа бүх мөнгөө урьдчилгаанд өгч хохирсон иргэд гудамжинд хонох дээрээ тулаад байна. Гэтэл хоёр жил гаруй хүлээлгэсэн “Нарны хүү сарны охин” ХХК-ийн зүгээс “Мөнгөтэй болохоороо мөнгийг нь өгнө” гэжээ.

700 гаруй иргэнийг байртай болгоно гэж дөрвөн тэрбум гаруй төгрөгийн урьдчилгаа авч хохирол учруулсан “Нарны хүү сарны охин” компанийн төлөөлөл барилгын ажил зогссоноос хойш хохирогчидтой уулзаагүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.