| | USD/MNT 0₮

Өнгөрсөн сард ДОХ-ын халдварын нэг тохиолдол нэмэгдэж 293 болов

Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2020 оны эхний таван сарын нөхцөл байдлын мэдээллийг танилцуулжээ. 2020 оны эхний таван сард халдварт өвчнөөр өвчлөгчид 14.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4278-р буурав.

Үүнд салхин цэцгээр өвчлөгчид 3918 (70.1%)-аар, цусан суулгаар өвчлөгчид 1047 (58.0%)-гоор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 606 (73.1%)-гаар буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 881 (2.3 дахин)-ээр, тэмбүүгээр өвчлөгчид 797 (32.1%)-гоор, трихомониазаар өвчлөгчид 366 (20.1%)-гаар, гонококкт халдвараар өвчлөгчид 88 (3.8 %)-аар нэмэгджээ.

Улаанбаатар хотод 2020 оны тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 293 болсон байна.

Улаанбаатар хотод 2020 оны тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын 1 тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 293 болсон байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.