| | USD/MNT 0₮

Австрали, Филлипинээс ирсэн 262 иргэний шинжилгээний хариу бүгд СӨРӨГ гарчээ

УОК-ийн шийдвэрийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд Сидней хотруу тусгай үүргийн онгоц хөөргөж, 262 иргэнээ уржигдар орой эх оронд нь авчирсан билээ.

МИАТ-ийн онгоц анх удаа ийнхүү Австралид газардаж иргэдээ авчирсан байгаа юм.

Тус улсаас ирсэн иргэдээс сэжигтэй хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан бөгөөд нийт иргэдийн шинжилгээний хариу өнөөдөр гарна гэдгийг өчигдөр Д.Нямхүү дарга мэдээлсэн юм.

Тэгвэл МИАТ-ийн Сидней-Сэбү-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 262 зорчигчийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан талаар эх сурвалж хэллээ.  

МИАТ-ийн Сидней-Сэбү-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 262 зорчигчийн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан талаар эх сурвалж хэллээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.