| | USD/MNT 0₮

ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчдийн томилгооны сонсгол эхэлжээ

Өнөөдөр Төрийн ордонд Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсгол эхлээд байна.

Сонсгол дууссаны дараа “Хүний эрхийн Үндсэний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын баг нэр дэвшигчийг сонгон шалгаруулж, УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд хүргүүлэх юм.

Улмаар Хууль зүйн байнгын хороо нэр дэвшигч хуулийн шаардлага хангасан эсэх талаар санал, дүгнэлт гаргаж, УИХ-ын нэгдсэн чуулганаар томилох эсэхийг эцэслэн шийдвэрлэх аж.

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн сарын 06-ны 4 тоот тогтоолоор “Хүний эрхийн Үндсэний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах ажлын багийн бүрэлдэхүүнийг баталсан.

Тус ажлын багт 24 хүн нэр дэвших хүсэлт ирүүлснээс 5 нь хууль зүйн дээд боловсролтой байх, эрх зүйч мэргэжлээр 10-аас доогүй жил ажилласан байх зэрэг шаардлагыг хангаагүй хэмээн ажлын үзэж хассан. Ийнхүү доорх нэр бүхий 19 иргэнийг нэр дэвшигчээр бүртгэсэн юм. Сонсгол хоёр өдөр үргэлжилнэ.

Үүнд:

1.Г.Мөнхзул

2.Г.Агар-Эрдэнэ

3.Б.Энхболд

4.Ш.Цогбаатар

5.П.Оюунчимэг

6.З.Өнөржаргал

7.Б.Өнөрмаа

8.М.Гантулга

9.Г.Наранбаатар

10.Т.Ихтамир

11.Б.Баттулга

12.Б.Нармандах

13.С.Энхцэцэг

14.Ж.Хунан

15.Г.Нарантуяа

16.Д.Сүнжид

17.Д.Цэнд-Аюуш

18.С.Энхбаяр

19.Ц.Адьяахишиг нар нэр дэвшиж байна. 

 

 

Өнөөдөр Төрийн ордонд Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгон шалгаруулах томилгооны сонсгол эхлээд байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.