| | USD/MNT 0₮

Төрсөн хүү нь өндөр настай аавынхаа амийг хохироожээ

Өнгөрсөн амралтын өдөр буюу зургаадугаар сарын 7-ны өдөр СХД-т 47 настай Г нь согтуурсан үедээ 74 настай аавынхаа амь насыг хөнөөсөн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Цагдаагийн байгууллагын шалгалтаар талийгаач нь олон тооны мэсний шархтай, нас барсан байдалтай олдсон бөгөөд эл хэрэгт түүний төрсөн хүү Г-г хэрэгт татан шалгаж эхэлсэн байна.

Урьдчилсан үзлэгээр талийгаач их хэмжээний цус алдсаны улмаас нас барсан байж болзошгүй нөхцөл байдал үүсжээ.

Улмаар хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Өнгөрсөн амралтын өдөр буюу зургаадугаар сарын 7-ны өдөр СХД-т 47 настай Г нь согтуурсан үедээ 74 настай аавынхаа амь насыг хөнөөсөн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.