| | USD/MNT 0₮

БНСУ-д гацсан Олимпийн аварга Э.Бадар-Ууган загасны аж ахуйн үйлдвэрт ажиллаж байна

Коронавирусийн халдвараас болж дэлхийн олон орон хөл хорио тогтоосон байгаа билээ. Хөл хорионы улмаас хилийн чанадад гацсан, эх орондоо ирж чадахгүй байгаа олон иргэн бий.

Тухайлбал, Олимпийн аварга Э.Бадар-Ууган гэр бүлийнхээ хамт БНСУ-д гацаад олон сар болж байна.Тэрбээр хөл хорионд орсон ч гэсэн зүгээр суухыг хүсээгүй бололтой. Загасны аж ахуйн үйлдвэрт цалинтай ажиллаж байна.

Түүний хувьд эхнэр дөрвөн хүүхдийнхээ хамт байгаа бөгөөд бага хүүхэд нь зургаан сартай ажээ. Уг нь тусгай үүргийн онгоцоор ирэх болзлыг хангаж байгаа ч Олимпийн аварга маань бусдын урдуур оочер дайралгүй, үлдэж байгаа нь аваргын даруухан зантай холбоотой юм болов уу. 

Олимпийн аварга Э.Бадар-Ууган гэр бүлийнхээ хамт БНСУ-д гацаад олон сар болж байна.Тэрбээр хөл хорионд орсон ч гэсэн зүгээр суухыг хүсээгүй бололтой. Загасны аж ахуйн үйлдвэрт цалинтай ажиллаж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.