| | USD/MNT 0₮

Д.Нямхүү:10 оюутан эдгэрч дараагийн шатанд шилжлээ, Сиднейгээс ирсэн иргэдээс хоёрыг нь тусгаарлалаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Манай улсад хил залгаа ОХУ болон Тува мужид халдвар тархалт нэмэгдэж байгаа талаар онцгойлон анхаарууллаа. Тиймээс иргэдийг амны хаалтаа тогтмол хэрэглэж, хөл хориотой үед гадуур явж сэлгүүцэхгүй байх, хил ойр орчмоор явахгүй байх, хувийн ариун цэврээ сайтар сахихыг зөвлөж байна.

Манай улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн 194 тохиолдол батлагдсан байна. Хамгийн сүүлийн хоёр тохиолдол Алтанбулагийн боомтоор орж ирсэн тээврийн жолооч нар байгаа юм. 

Өчигдөр Сидней хотоос ирсэн иргэдээс сэжигтэй хоёр иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан бол архаг хууч өвчтэй, хагалгаанд орсон 15 иргэнийг Цэргийн төв эмнэлэгт тусгаарласан байна. 

Нийтдээ тусгаарлах ажиглах байранд 122 хүнийг тусгаарласан байгаа аж. Эм эмнэлгийн хэрэгслүүдийн хүртээмж нөөц хангалттай байна. 

Ингээд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдрийн байдлаар нийт 20 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Мөн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хүмүүс болон ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсээс халдвар илрээгүй. 

Өнөөдөр 10 хүн эдгэрч, дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр хүмүүс бүгд оюутнууд. Дөрвөн эмэгтэй, зургаан эрэгтэй оюутан эдгэрлээ. Өчигдөр Сиднейгээс ирсэн иргэдээс хоёрыг нь сэжигтэй гэж үзэж тусгаарласан. Өнөөдөр энэ хүмүүсээс сорьц цуглуулах ажил өглөө эхэлсэн. Маргааш хариу нь гарна" гэлээ. 

Дашрамд дурдахад, өчигдөр 30 гаруй сэтгүүлчийг шинжилгээнд хамруулахад бүгд сөрөг хариутай гарчээ. 

Өчигдрийн байдлаар нийт 20 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Мөн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хүмүүс болон ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсээс халдвар илрээгүй.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.