| | USD/MNT 0₮

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 262 иргэн эх орондоо ирлээ

Өчигдөр орой 20.00 цагийн үед Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд газардлаа.

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу үйлдсэн тус нислэгээр Австрали, Филиппин улсаас 262 иргэн эх орондоо ирсэн юм. Тодруулбал,

  • Бага насны хүүхэдтэй 79 гэр бүл,
  • Жирэмсэн болон асран хамгаалагчтай 15,
  • Өндөр настан болон асран хамгаалагчтай 47,
  • Хөгжлийн бэрхшээлтэй хоёр,
  • Эрүүл мэндийн шалтгаантай 26,
  • Визний хугацаа, санхүүгийн хүндрэлтэй зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 64 хүн,
  • Филиппин Улсын Сэбү арлаас мөн 29 иргэн ирсэн юм.

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар” зочид буудал, “Баянбайгаль”, “Баянхангай” сувилалд тусгаарласан байна. 

Улаанбаатар-Сидней-Улаанбаатар чиглэлийн анхны тусгай нислэгийг “МИАТ” компанийн Ж.Доржнамжил ахлагчтай баг үйлдэж нэг талдаа 10 мянга гаруй км зам туулжээ.

Гадаад харилцааны яам, “МИАТ” компани Австрали, БНХАУ, Хонконг, Индонези, Филиппин улсад суугаа болон хавсран суугаа Элчин сайдын яамдаараа дамжуулан онгоцны хөөрөлт, буулт үйлдэх, дамжин өнгөрөх зөвшөөрлийг дипломат шугамаар хэлэлцэж авсан гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. 

Улаанбаатар-Сидней-Улаанбаатар чиглэлийн анхны тусгай нислэгийг “МИАТ” компанийн Ж.Доржнамжил ахлагчтай баг үйлдэж нэг талдаа 10 мянга гаруй км зам туулжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.