| | USD/MNT 0₮

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц орой 20.00 цагт Буянт-Ухаад газардана

Сидней-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө тус улсаас хөөрсөн бөгөөд одоогоор замдаа явж байна.

Хувиарын дагуу орой 20.00 цагт Буянт-Ухаад газардана. Онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй 2, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 64 хүн /нэг хүн визний зөрчилтэй учир үлдсэн/. 

Мөн замдаа онгоцоо цэнэглэх бөгөөд Филиппин Улсын Сэбү арлаас 29 иргэн авах бөгөөд нийт 262 иргэн эх орондоо ирэх ажээ.

 

Онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл 79, жирэмсэн болон асран хамгаалагчтай 15, өндөр настан болон асран хамгаалагч 47, хөгжлийн бэрхшээлтэй 2, эрүүл мэндийн шалтгаантай 26, виз, санхүү зэрэг хүндэтгэн үзэх шалтгаантай 64 хүн ирж байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.