| | USD/MNT 0₮

Продюсер Б.Чинбат урлагийн тайзан дээрээ эргэн гарч ирлээ

 

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат урлагийн тайзнаа эргэн ирлээ. Тэрбээр өчигдөр орой “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн хагас шигшээ тоглолтын салхийг хагалж, уран бүтээлийнхээ дээжийг өргөсөн нь үзэгчдэд гэнэтийн бэлэн болж чадав.

Продюсер Б.Чинбат БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, өнгөрөгч дөрөвдүгээр сард тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн билээ. “Sweetymotion” хамтлагийн дуучин, түүний эхнэр Ц.Сарнайгийн хувьд ханийнхаа донор болж, тэдний хагалгаа амжилттай болсон юм.

Ийнхүү эрүүл мэндийн байдал нь үхэл амьдралын зааг дээр байсан уран бүтээлч залуу  эрүүл саруул болж урлагийн тайзнаа эргэн гарч ирсэн нь олон хүнийг баярлуулав. Залуу хосуудад эрүүл энхийг хүсье.

“Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат урлагийн тайзнаа эргэн ирлээ. Тэрбээр өчигдөр орой “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн хагас шигшээ тоглолтын салхийг хагалж, уран бүтээлийнхээ дээжийг өргөсөн нь үзэгчдэд гэнэтийн бэлэн болж чадав.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.